Бидний тухай

"Говь-Эрдэнэ" жуулчны бааз нь 2012 онд байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, Говь Гурвансайхан Байгалийн Цогцолборт газарт орших Хонгорын элсний дэргэд байрладаг. 

Манай жуулчны бааз нь:

  • Нийт 48 ор бүхий, өрөө тус бүр нь шүршүүр, боловсон ариун цэврийн өрөөтэй, энгийн болон комфорт ангиллын 24 ширхэг дүнзэн байшин

  • Нийт 70 ор бүхий 31 ширхэг монгол гэр

  • Нэг ээлжийнд 100 хүртэлх зочин хүлээн авч үйлчилэх хүчин чадалтай ресторан

  • Халуун, хүйтэн устай шүршүүр болон боловсон ариун цэврийн байгууламжтай


Хонгорын элс

Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газарт, Улаанбаатар хотоос баруун урагшаа 650 километр, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун зүгт 200 орчим километр зайд оршдог. Хонгорын элсэн манхан нь баруун хойноос зүүн урагш чиглэлтэй 180 орчим километр үргэлжилж, зарим хэсгээрээ 20 гаруй километр өргөн байдаг бөгөөд нийт 925 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Баруун хойд хэсэг рүүгээ Хонгорын элс нь ерөнхийдөө өндөрсдөг бөгөөд хамгийн өндөр элсэн манхан нь газрын гадаргаас 190 орчим метр өндөртэй байдаг.

Хамгийн өндөр элсэн манхны орчмоор салхитай үед салхины нөлөөгөөр нуран гулсаж буй элснээс нисэж байгаа онгоцны дуу мэт хүрхрэн дуугарах чимээ сонсогддог тул нутгийн ард түмэн "Дуут Манхан" хэмээн нэрлэсэн гэдэг. Хонгорын элсийг зэрэгцэн 10 орчим километр урсдаг гол нь Хонгорын гол бөгөөд уг голын дэргэд "Сэрүүн булаг", "Арганга булаг" хэмээх хоёр булаг рашаан ундардаг.

Хонгорын элс нь Монгол орны аялал жуулчлалын гол цэгүүдийн нэгд ордог бөгөөд Монголд аялан ирж буй гадаадын жуулчдын ихэнхи хэсэг нь Хонгорын элсийг үзэх гэж зорьдог юм. Энд ирснээр Хонгорын элс дагуу морь, тэмээ унаж, элсэн манхнаар явган аялал хийхээс гадна Хонгорын элсийг тойрон орших Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нуруу, Баян бор нуруу зэрэг байгалийн үзэсгэлэнтэй уул нуруудаар аялан говь нутгийн өвөрмөц төрхтэй танилцаж амрах боломжтой.

 
 
 

Манай оффис: